МАЛЧИН ӨРХ БҮРД ОЛГОХ 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХҮЧИТ ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖИЙН ЭХНИЙ ЦУВАА ИРЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн таван аймгийн 74 суманд сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрд 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн усламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд 4,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4 сая гаруй тонн хүчит тэжээлийг манай аймгийн 14 мянга 600 гаруй малчин өрхөд хүргэхээр бэлтгэл ажил хийгдэж, эхний цувааг хүлээн авлаа.  

Тодруулбал, хүчит тэжээлийг малчдад хүргэх ажлын тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс хөдөө аж ахуйн газар хариуцан зохион байгуулах юм. Малчин өрх бүрийн бүртгэлтэй утасны дугаарт тусгай код очих бөгөөд кодын дагуу олголтын ажил хийгдэхээс гадна Дэлхийн банкны журам, дүрмийн хяналтын дагуу хяналт тавин ажиллана гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэлж байлаа.