ГАЛ, ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЭГДСЭН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аж ахуй нэгж, байгууллага, айл өрхийн цахилгаан, эрчим хүчний төлбөрийг тэглэхээр шийдвэрлэсэн.


Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.12.18/ айл өрхүүдийн тог цахилгааны гэмтэл, гал түймрийн осол, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, заавар, зөвлөмж хүргүүлэх, зөрчлийг газар дээр нь арилгах сарын аян эхэллээ.


Тус аяныг аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Арвайхээр сумын Засаг Даргын тамгын газар, “ЭБЦТСТӨХК”-ний Өвөрхангай аймаг дахь салбар, Сумдын Засаг Даргын тамгын газрууд хамтран зохион байгуулж байна.