Мэргэжлийн анги байгууллагын 67 алба хаагч замын хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын болон аймаг сум, сум баг хоорондын авто замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд нийт 20 постонд Онцгой байдлын газрын 10 алба хаагч, цагдаагийн 27 алба хаагч, Мэргэжлийн анги байгууллагын 30 ажилтан, алба хаагчид 24 цагаар замын хөдөлгөөнд хяналт тавьж, учирч болзошгүй эрсдэл, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Энэ хугацаанд зам тээврийн осол, хэрэг гараагүй байна. Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, шөнийн цагаар гэрлээ шилжүүлж, жолооч, зорчигч нар хамгаалах бүсээ тогтол хэрэглэж, замын хөдөлгөөнд бусдыгаа хүндэтгэн соёлтой оролцохыг аймгийн Цагдаагийн газраас уриалж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.