2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

“ЗАЛУУСЫН ХҮЧ” САРЫН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2019 оны 08 дугаар сарын 12-ноос 09 дүгээр сарын 12-ныг хүртэлх хугацаанд Улс орон даяар "Залуучуудын сар" болгон зарлаж, залуучуудыг хөгжлийг дэмжих Монгол улсын хуулийг сурталчлах, хэрэгжилтийг сайжруулах, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс  “Залуусын хүч” сарын аяныг өрнүүлж, “Эерэг дуран” гэрэл зургийн уралдаан “Залуусын дуу хоолой” дуу, флаш моб бүжгийн уралдаан, “Гүйе, Түүе” арга хэмжээ, “Би халамжит аав” телевизийн нэвтрүүлэг зэрэг 12 бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Хаалтын ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын залуучууд оролцож сарын аяны ажлын тайланг сонсож, шилдэг оролцогчдын бүтээлтэй танилцлаа. Түүнчлэн эдгээр ажлуудын нэг болох “Нэг сайн үйлс Нэг сайн өрх” уриатай “1000 залуу 1000 төгрөг” ажил энэ оныг дуустал үргэлжлэн явагдах юм. Хаалтын ажиллагаанд оролцсон залуучууд сайн үйлсийн төлөө хандив өргөлөө. “1000 залуу 1000 төгрөг” сайн үйлсийн аяны хүрээнд олон хүүхэдтэй залуу гэр бүлд бодитоор тусалж, дэмжлэг үзүүлэх аж.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх