2019 оны 11 сарын 14
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

"ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ" ДУУ, ФЛАШ МОБ БҮЖГИЙН УРАЛДААН БОЛНО

"ЗАЛУУСЫН ХҮЧ" залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын залуучуудын хөгжлийн төвөөс Өвөрхангай нутгийнхаа хүүхэд, залуусын авъяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ" дуу, флаш моб уралдааныг 2019 оны 08-р сарын 24-аас 09-р сарын 06-ны өдөр хүртэл зохион байгуулна. Уралдаанд оролцохдоо пнограмм ашиглахгүй, оролцох уран бүтээлийн сонголтод хязгаарлалт тавихгүй, өөрийн дуулж буй бичлэгээ liverpooltsend@gmail.com хаяг болон Өвөрхангай аймгийн залуучуудын хөгжлийн төвийн фэйсбүүк цахим хуудсанд ирүүлснээс хойш 8-12 цагийн хооронд байршуулах ба Өвөрхангай аймгийн залуучуудын хөгжлийн төвийн пэйж хуудсанд таны дуулж буй бичлэгт дугаар өгч, таны овог нэр, харьяалах сумын бичиж байршуулах бөгөөд, байршуулснаас хойш лайк-1 оноо, шэйр-1 оноо, сэтгэгдэл-1 оноо дүгнэж шалгаруулах юм. Шалгаруулалтын нэгдүгээр шат залуучуудын хөгжлийн төвийн пэйж хуудсанд ирүүлсэн бичлэгийг лайк-1 оноо, шэйр-1 оноо, сэтгэгдэл-1 оноо дүгнэж шалгаруулах бол хоёрдугаар шат нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 10 оролцогчид 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдөр Арвайхээр хотын Хүүхэд, залуучуудын паркт Cover night арга хэмжээнд өрсөлдөж шилдэг 3 оролцогчийг шалгаруулна. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх