2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

“ЗАЛУУ НАС-ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” САРЫН АЯН ХЭРЭГЖИЖ БАЙНА

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр “Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Залуу нас-Гэрэлт ирээдүй” дэд төслийг  аймгийн ЭМГ, “Оновчтой Хөгжил” ТББ хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургагч багш нарыг бэлтгэсэн. Сургагч багш нар 15-39 насны өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн болон БЗДХ-ын талаар мэдээлэл, сурталчилгааг хүргэн ажиллаж “Залуу нас- Гэрэлт ирээдүй”  сарын аяныг эхлүүлээд байна.

Сарын аяны хүрээнд аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид болон ЕБС-ын өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн “Би өөрийгөө бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж чадна” богино хэмжээний шторк, жүжигчилсэн тоглолтын тэмцээнийг зохион байгуулах аж.

Дашрамд дурдахад аймгийн хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар халдварт өвчний 510 тохиолдол бүртгэгдсэний 56 хувь нь БЗДХ-т өвчин эзэлж байгаагийн дийлэнх хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Нийт өвчлөгчдийг насаар нь авч үзвэл 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

 “Залуу нас-Гэрэлт ирээдүй” дэд төсөл нь зорилтот бүлгүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг бууруулахад үр дүнгээ өгнө хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх