2019 оны 09 сарын 17
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

УСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ 40 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Арвайхээр хотод баригдаж буй Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн урттай 5 сэлэлтийн зам бүхий тус цогцолборын барилга угсралтын ажил өнгөрөгч 5 дугаар сараас эхэлсэн билээ. Тус цогцолбор нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 40 хувийн гүйцэтгэлтэй яваа юм.
Усан спортын цогцолбор ашиглалтад орсноор иргэд, залуучууд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдараа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: Uvurkhangai.mn 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх