2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

УРГАЦ ХУРААЛТ 55.3 ХУВЬТАЙ БАЙНА

Аймгийн хэмжээгээр энэ оны хавар 10911.3,3 га талбайд тариалалт хийж, үүнээс үр тариа 7136,6 га, улаан буудай 6860 га, бусад үр тариа 276,6 га, тосны ургамал 2155 га, малын тэжээл 976,5 га, төмс 391 га, хүнсний ногоо 232,1 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 101 хувь, төмс 100 хувь, хүнсний ногоо 100 хувь, малын тэжээл 114 хувь, нийт тариалалт 119,9 хувийн биелэлттэй байна. Уринш боловсруулалт 8079 га буюу 92,8 хувийн биелэлттэй байна. Энэ оны тариалалтыг урд онтой харьцуулахад улаан буудайн үйлдвэрлэл 14.0 хувиар, төмс 5.0 хувиар, хүнсний ногоо 10.0 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа юм.  

Одоогийн байдлаар төмс 391 га хураахаас 302.5 га- хурааж га-гаас 107цн, хүнсний ногоо- 232.1 га хураахаас 184 га хурааж 110цн, ногоон тэжээл 976.5 га хураахаас 301га хурааж га-гаас -26 цн, улаанбуудай 6860 га хураахаас 2332 га хурааж, га-гаас 10.6 цн-ийг хураан авч ургац хураалтын ажил 55.3 хувьтай байна.

Газар тариалангийн бүс нутаг болох Хархорин сумын орчимд зургаадугаар сард хур тундас оролгүй тариа соёолж, намхан ургаснаас хаягдал гарах, тогоруу талбайд их хэмжээгээр цуглах, тус бүс нутаг орчимд цас унах зэрэг эрсдэл байгаа юм.

Тиймээс ургац хураалтын бэлтгэл ажил үтрэм агуулахыг засварлах, ариутгах, техник засварыг шуурхайлах, богино хугацаанд ургацыг хураах, ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж боловсруулж тариаланчидад хүргүүлж, малд идүүлэх, хулгайд алдах, хөлдөхөөс хамгаалах талаар арга зүйгээр ханган ажиллаж байна. Түүнчлэн ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

 Эх сурвалж: Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх