2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ХОЁРДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын Улсын Тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга өнөөдөр \2019.11.19\ ашиглалтад орлоо. Улсын төсвийн 166 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эрхэс импекс” ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.

50 хүүхдийн суудал, урлаг заал бүхий өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байсан бүлгүүд дулаан, ая тухтай орчинд хүүхдийг сурган хүмүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Тус цэцэрлэг нь 1952 оноос хойш хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг явуулж, хамран сургах тойргийн 4,6,10,13 дугаар багийн цэцэрлэгийн насны 280 хүүхдүүд хамрагдаж байна.

Энэ онд Арвайхээр сумын хоёр цэцэрлэгт барилгын өргөтгөл, 150 хүүхдийн нэг цэцэрлэг шинээр ашиглалтад орсноор сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж анги дүүргэлтийг багасгах боломж бүрдэж байгааг албаныхан онцоллоо. Цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн болон бусад албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх