2020 оны 01 сарын 19
ӨВ НИЙГЭМ

УЛСЫН ХЭМЖЭЭНД МАЛ ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17 ны өдрийн хугацаанд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар явагдаж байна. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад ажилдаа гарчээ.  Мал тоолллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, ААН, байгууллага хамрагдана.  Мал тооллого нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, шинжлэх бололцоог олгох юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх