2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Тарагт суманд ажиллаж байна

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН энэ сарын 25-ны өдрөөс тойрогтоо ажиллаж эхлээд байна. Тэрбээр өчигдөр өглөө "Эртэч Монгол залуу" өглөөний цайны уулзалтад оролцож залуусын үзэл бодол, саналыг сонссоноос гадна Арвайхээр сумын нийт багуудын иргэдтэй уулзаж шинээр мөрдөгдөж байгаа хууль болон бусад цаг үеийн холбогдолтой мэдээллийг танилцуулж, иргэдийн асуултанд хариулт өглөө. Мөн ганцаарчилан уулзах иргэдийг хүлээн авч саналыг нь сонссон юм. Харин өнөөдөр өглөө мөн “Эртэч Монгол эмэгтэйчүүд” уулзалтад оролцсон бөгөөд уулзалтад нийт 100 орчим эмэгтэйчүүд хамрагдсан байна. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН одоогоор Тарагт суманд ажиллаж тойргийнхоо иргэдтэй уулзаж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх