2019 оны 11 сарын 14
ӨВ УЛС ТӨР

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН: ХҮҮХДЭД САЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭЭС ГАДНА ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХ АСУУДАЛ ЧУХАЛ

    Арвайхээр сум дахь ерөнхий боловсролын сургуулиудын шинэ хичээлийн жилийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймгийн удирдлагууд оролцож баяр хүргэлээ.  Энэ үеэр аймгийн боловсролын салбарын амжилтыг дурдаж байсан бөгөөд ЭЕШ-ын дүнгээрээ улсад 14 удаа амжилттай оролцож, 9 удаа тэргүүн байр, 2 удаа дэд байр, 3 удаа гутгаар байр эзэлснийг онцлон тэмдэглэн хэллээ.

2019-2020 оны хичээлийн  жилд олон онцлог зүйл байгаагийн нэг нь шинээр орж эхэлж буй “Иргэний ёс зүйн боловсрол” хичээл юм. Хүүхдэд сайн боловсрол эзэмшүүлэхээс гадна жинхэнэ Монгол хүн болгож төлөвшүүлэх асуудал чухал байгааг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлж, хүүхдүүдийг ёс зүйтэй, бүх талын боловсрол, эрдэм мэдлэгтэй, хүчирхэг иргэн хүн болж төлөвшихөд  энэ хичээл чухал ач холбогдолтой гэлээ.

Мөн 26 жилийн дараа багш нарын 7 дугаар их хурлаа зохион байгуулж, цаашдын чиг хандлагаа тодорхойлсон, сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулж, 10 жилийн турш тогтвортой хэрэгжүүлэхээр болсон гээд улсын хэмжээнд боловсролын салбар ололт, амжилт ихтэй ажиллаж байгааг дурдлаа.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх