2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ТУСГАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэг өнгөрсөн оны 1 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тус цэцэрлэгт 30 гаруй хүүхэд тусгай хэрэгцээт боловсрол эзэмшиж байгаа юм. Цэцэрлэгийн өргөтгөлийг орон нутгийн төсөв, ДЗОУБ-ын ӨВОНХХ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Өргөтгөл ашиглалтад орсноор хүүхдүүд хичээлийн, урлагийн, чийрэгжүүлэлтийн өрөөнд өөрсдийгөө хөгжүүлэх, тусгай цэцэрлэгт хүмүүжих хүүхдийн тоо нэмэгдэх боломж бүрдэж байна.

Тусгай цэцэрлэгтэй болсноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж, гэр бүлийнхэн ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж, хүүхдүүд ч алхах, бичих, ярих, сонсох, сууж сурах гээд хийж чаддаггүй байсан үйлдлүүдээ хийж сурсан давуу талууд олон болохыг эцэг эхчүүд нь тэмдэглэн хэлж байна.



Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх