2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

ЦЭРЭГЖСЭН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД САГСАН БӨМБӨГИЙН АВАРГАА ШАЛГАРУУЛЛАА

Аймгийн Цагдаагийн газраас төрийн болон цэрэгжсэн байгууллагын алба хаагчдын дунд "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 12 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж, аваргаа шалгаруулсан юм. Тэмцээний тэргүүн байрыг Цагдаагийн газрын "Шонхор" баг, дэд байрыг Онцгой байдлын газрын "Fire gods" баг, гутгаар байрыг БОЭТ-ийн баг тамирчид тус тус эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа. Шилдэг тоглогчоор Т.Эрдэнэ-Очир, Д.Дуламсүрэн нар шалгарчээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх