2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

Цэрэг-спортын “Дөл-2019” тэмцээний шилдгүүд тодорлоо

Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл-2019” тэмцээн өнгөрөгч 7 хоногт Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа.

Ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил төлөвшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой тус тэмцээнд 9 багийн 117 тамирчин оролцов.

Тэмцээн багш, дасгалжуулагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг сорих, Тасгийн гүйцэтгэх ажиллагаа, дасгал нормативууд, Марш гүйлтийн тэмцээн гсэн үндсэн 3 шалгуурын хүрээнд зохион байгуулагдаж, багууд Жагсаалын үзүүлэх тоглолт, Цэргийн 1, 2, 3 дугаар 16 тоот дасгал, Тасгийн захирагчдын тэмцээн, Тасгийн урлагийн үзүүлэх тоглолт, Ханын сонин гаргах тэмцээн, Гранат шидэлт, Тактикийн ажиллагаа, Хөнөөлтийн голомтод ажиллах, Цэргийн байр зүйн норматив, Химийн норматив зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн юм.

Тэмцээний дүн гарахад Тэргүүн байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Монгол ураг” баг, Дэд байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Соёмбо”, Гутгаар байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын “Мэргэд” лаборатори сургуулийн “Дайчид 1” баг Тусгай байрыг Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн баг тус тус эзэллээ.

эх сурвалж: uvurkhangai.mn

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх