2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

“ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ МИНИЙ ГЭР БҮЛИЙН НЭГ СОЁЛ” НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс хэд хэдэн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна. Айл бүхэн жаргалтай байг уриан дор “Цахим хэрэглээ миний гэр бүлийн нэг соёл” үйл ажиллагааг өнөөдөр \2019.05.17\ зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Арвайхээр сумын 40 гаруй албан байгууллагын гэр бүлийн зөвлөлийн гишүүд, төлөөлөл оролцож цахим хэрэглээг хязгаарлаж гэр бүлийнхээ жаргалтай, амьд харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Цахим орчинд хар бараан мэдээ мэдээлэл тархаж, соёлгүй хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бид өдөр тутамдаа худал хуурмаг мэдээлэл хүлээн авч гэр бүлдээ гаргах цаг хугацаагаа хомсолж байгаа юм. Иймээс цахим хэрэглээг гэр бүлийнхээ нэг соёл болгохыг МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс уриалж байна.

Байгууллага бүрийн гэр бүлийн зөвлөл уг уриалгад идэвх санаачлагатай оролцож жилийн дараа хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх аж.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх