2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ТӨРИЙН БАНКНЫ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗАРЛАЖ БАЙНА

Төрийн банкны Өвөрхангай аймаг дахь салбар нь нийт харилцагчдадаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын стандартад нийцсэн тав тухтай орчинд үзүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү ажлын хүрээнд тус банк нь орчин үеийн стандартад нийцсэн техник технологи бүхий гурван давхар шинэ байртай болж байна. Салбарын шинэ байрны нээлттэй холбогдуулан нийт Өвөрхангайчуудын дунд харилцагчийн өдөрлөгийг зарлаж, сугалаат урамшуулалын аяныг эхлүүлээд байна. Тодруулбал иргэд Төрийн банкны Өвөрхангай аймаг дахь салбараар үйлчлүүлэн хугацаатай хадгаламжийн орлого нэмсэн, шинээр хадгаламжийн данс нээсэн үнийн дүнгийн 40 мянган төгрөг тутамд, Цахим үйлчилгээнд бүртгүүлсэн, автомат хуримтлалын үйлчилгээнд бүртгүүлсэн, даатгалын үйлчилгээ авсан, шинээр карт захиалсан тохиолдолд азын сугалаанд оролцох эрх бүрдэх юм. Азтай харилцагчийг 2019 оны есдүгээр сарын 12-ны 17 цагт тодруулах бөгөөд 500 мянган төгрөгийн нэг азтан, 300 мянган төгрөгийн гурван азтан, 200 мянган төгрөгийн хоёр азтан 150 мянган төгрөгийн хоёр азтан, 100 мянган төгрөгийн зургаан азтан нийт 14 азтай харилцагчийг тодруулах юм.

Түүнчлэн азтай харилцагчийг тодруулах үеэр Камертон хамтлагийн дуучин Мээдээ, Увертура хамтлаг, МУСТА, дуучин Л.Чулуунбаатар, Ч.Алтантүлхүүр нар ая дуугаа өргөж, Өвөрхангайчуудтай нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэх аж.

Төрийн банк нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэх, таатай нөхцөлийг бий болгох зорилгоор харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрэхүйц, орчин үеийн техник технологид суурилсан хадгаламж, зээл, цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажилладаг юм. 

Харилцагч Та Төрийн банкны шинэ салбараар дамжуулан банкны бүхий л төрлийн цогц үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх