2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРМЫН ТАЛААР НОМЫН ДУУ СОНСЛОО

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журмыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, арга зүйгээр хангах сургалтыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж, төрийн захиргааны 250 гаруй албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар Төрийн албаны шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам, Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх асуудал, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, эрх зүйн зохицуулалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, Маргаан хүлээн авч, хянан шийдвэрлэх журам, анхаарах асуудал сэдвүүдээр номын дуу сонсов. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх