2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Өвөрхангай аймаг 2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласан. Зорилтот жилийн нээлтийн арга хэмжээ өчигдөр /2019-01-29/ зохион байгуулагдаж, жилийн ажил албан ёсоор эхэллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн удирдлагууд иргэдээс ирсэн дийлэнх саналын дагуу болон ногоон байгууламжийн чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнд тулгуурлан зорилтот жилээ энэ чиглэл рүү хандуулсан талаар хэлж байлаа. 

Нээлтийн арга хэмжээнд аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцлоо. Мөн зорилтот жилийн ажлын хорооны дарга И.Доржсүрэн тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд хийгдэх ажлуудыг олон нийтэд танилцуулж, хэд хэдэн сумдад зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна гэдгээ хэллээ. Зорилтот жилийн хүрээнд шинэ авто зам, гүүр, зогсоол, моджуулалт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт зэрэг тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн олон ажлууд хийгдэх юм байна.

Түүнчлэн аймгийн удирдлагууд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр санаачилгатай ажилласан #иргэд_байгууллагыг дэмжин ажиллана гэдгээ ч илэрхийллээ.



Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх