2019 оны 09 сарын 17
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

ТАРАГТ СУМААС АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН ТОДОРЛОО

Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Жанчивын Бат-Очир 735 адуутай. Тэрээр энэ жил “Алтан унаганы эзэн”-ээр шалгарсан байна.

ХХААЯ, МҮОНР-гийн тэртээ 1961 оноос тасралтгүй 48 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн" болсон Ж.Бат-Очирынх 700 гаруй адуу, 2500 гаруй бог мал, 70 гаруй тэмээ тоолуулжээ. Жилд 650-700 тоо толгойгоор малаа өсгөж байгаагаа хэлж байсан юм. Өнгөрсөн жил гэхэд л 200 гүү унагалжээ.

Монгол Улсын хэмжээнд нийт мал сүргийн 12 хувь нь бод мал. Бод мал маллах ямар хэцүү болох нь энэхүү тоон дүнгээс харагдах биз. Сүүлийн жилүүдэд малын чанар, үйлдвэр угсааг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Өнгөрсөн 2018 онд УИХ-аас малын үйлдвэр угсааг сайжруулах чиглэлээр Малын генетик нөөцийн тухай хуулийг санаачилсан. Уг хууль нь малын чанарыг сайжруулах зорилготой. Малын чанар чухал болохыг малчид маань ч ойлгох болсон. Цаашид улс болон орон нутгийн зүгээс энэ чиглэлд илүүтэй анхаарч ажиллах болно.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх