2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

С.ЗУЛСАР АГСНЫ НЭРЭМЖИТ ХӨӨМИЙН УЛСЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МУСТА, Төв халхын нэрт хөөмийч С.Зулсар агсны нэрэмжит Хөөмийн улсын уралдааныг "Монголын хөөмий" холбоо, аймгийн БСУГ, ХДТ хамтран Өвөрхангай аймагт амжилттай болов.

Монголын язгуур биет бус өв Хөөмийн урлагийг Монголд төдийгүй дэлхийн олон оронд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан авьяастан бол МУСТА С.Зулсар. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, 45 насны ойд нь зориулан энэхүү улсын уралдааныг төрсөн нутагт нь зохион байгууллаа. Тус уралдаанд Улаанбаатар хот, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Увс, Төв аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 40 гаруй хөөмийч хүрэлцэн ирж, хамтлаг, гоцлол гэсэн хоёр төрлөөр оролцсон юм. 


Тэрээр Өвөрхангай аймгийн театр, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад 18 жил ажиллах хугацаандаа гоцлол бүжигчнээр ажиллаж, драмын жүжгүүдийн гол ба туслах дүрийг бүтээж, “Хан хэнтийн дуулал”, “Монгол түмний дуулал” зэрэг олон арван бүтээлийг туурвисан авьяаслаг нэгэн байжээ.Тэрээр, дэлхийн 20 гаруй оронд хөөмийн гайхамшгийг сурталчилж, Японы төв телевизийн алтан фондод гурван дуугаа бичүүлж байжээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх