2019 оны 12 сарын 15
ӨВ УЛС ТӨР

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарыг сургалтанд хамрууллаа.
Сургалтаар Хурлын шийдвэрийн эрхзүйн үндэслэлийг тогтоох, аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, БИНХ-ын үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, ХАСХОМ бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудал болон албан хаагчийн сахилга хариуцлага, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, шагнал урамшуулал, “Иргэдийн оролцоо ба түүний үр нөлөө” аргачлалын тухайд мэдээлэл өгсөн юм. 
Мөн сумдын ИТХ-ын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өгөв.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх