2020 оны 01 сарын 19
ӨВ НИЙГЭМ

Спортын ордны дэргэд олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн заал ашиглалтад орлоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит спортын ордны дэргэд олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн заалыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж, өнгөрөгч бямба гарагт ашиглалтад оруулав.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Бид алдар цуутай тамирчдынхаа залгамж халааг бэлтгэх, олимпийн спортын төрлүүдийг хөгжүүлэх, тамирчдаа бэлтгэл хийх таатай орчин нөхцөлөөр хангах үүднээс тус спорт заалыг барьсан хэмээн онцоллоо.

Хүүхэд, залуучууд, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аймаг, орон нутгаас  онцгой анхаарч өнгөрөгч 2018 онд Арвайхээр суманд 3 спорт заалыг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

Uvurkhangai.mn

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх