2019 оны 09 сарын 17
ӨВ УЛС ТӨР

Сонсголын бэрхшээлтэй иргэд сонгогчийн боловсролоо нэмэгдүүллээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Улс төр, сонгуулийн үйл явцыг бэхжүүлэх консорциум нь USAID байгууллагын санхүүжилтээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэй “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийг  Монголын Багш-Эцэг эхийн холбоо, сонсголын бэрхшээлтэй иргэдтэй хамтран 2019 оны 3 дугаар сараас орон даяар хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуульд үндэслэн сонсголын бэрхшээлтэй иргэдийг сонгуульд тэгш, үр дүнтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх, сонгсголгүй иргэдэд дохионы хэлээр сонгогчийн боловсрол олгох сургалтыг 2019 онд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Тус сургалт өнөөдөр Арвайхээр хотод зохион байгуулагдаж байна. Сургалтад нийт 60 гаруй иргэн хамрагдаж байгаагийн 70 хувь нь сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна.

Сургалтыг сонсголгүй болон дохионы хэлний чадвартай сургагч багш нар чиглүүлэн ажиллалаа. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх