2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

СОЁЛЫН АЖИЛТНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

Монголын соёлын ажилтны урлагийн анхдугаар их наадам энэ сарын 19-21 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын соёлын төвийн хамт олон гутгаар байрыг эзэлсэн байна. Тодруулбал Монголын соёлын төвүүдийн “Эрин” холбооноос зохион байгуулсан уг наадмын эхний шатны шалгаруулалтад 21 аймгийн 330 сумын соёлын төвийн ажилчид өрсөлдөж, шилдэг 21 сум хоёрдугаар шатанд оролцсон байна. Шилдгүүдийг шалгаруулах анхдугаар наадамд соёлын төвийн эрхлэгч, бүжгийн багш, хөгжмийн багш, номын санч, судлаач ажилтнуудын номерууд багтжээ.

Гучин-Ус сумын соёлын төв нь иргэдийг соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх, зөв хандлагыг бий болгох  ажлыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд МУГЖ Д.Галсанбатын нэрэмжит странд дууны уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллаж иржээ. Түүнчлэн энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орох юм.

  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх