2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

ШИНЭ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 6 САРЫН 26-НД БОЛНО

Арвайхээр суманд тавдугаар сургууль ашиглалтад орж байгаатай холбогдуулан багш нарын сонгон шалгаруулалтыг зургаа дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах юм. Тус сургууль нь 120 гаруй багш ажилчидтай байх бөгөөд төвийн  сургуулиудад багшаар ажиллаж буй нараас харьяаллын дагуу 30 гаруй багш нарыг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр авсан байна. Харин үлдсэн багш ажилчдыг сонгон шалгаруулалтаар авах юм.

Түүнчлэн Цэцэрлэг бага сургуулийн цогцолборыг “Тэмүүлэл” нэртэй гадаад хэл, урлагийн гүнзгийрүүлсэн төрөлжсөн сургалттай сургууль болгохоор шийдвэрлэжээ. Тус сургуулийн анги дүүргэлтийг 25 хүүхдээс хэтрэхгүй байхаар тооцож хүүхдүүдийг зургаа дугаар сарын 12-14 өдрүүдэд бүртгэж 15-ны өдөр сонгон шалгаруулах шалгалт авахаар төлөвлөжээ.  Ирэх хичээлийн жилд тус сургууль нь бага ангийн бүтэцтэй байх бөгөөд цаашид бүрэн хэмжээний ЕБС болно гэдгийг албаныхан хэллээ. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг салгаж 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барих аж.

1 сэтгэгдэл байна

  • tsetserleg ni hezee barigdaj hezee ashiglaltand oroh ym bol

Сэтгэгдэл үлдээх