2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар бүртээ олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шинэ оны босгон дээр төрийн дээд одон медалиар шагналаа. Түүний дотор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Алтан гадас одонгоор 35, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30 гаруй хүмүүс шагнагдсан байна. Шагнал гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд Төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, айлчлан ирж буй 2019 оны босгон дээр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан хүмүүстээ баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх