2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

СЭТГЭХ ЧАДВАРЫН АЙМГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэх чадварын аймгийн олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиад нь 2-3, 4-5, 6-7, 8-9, 10-11, 12, багшийн бүтээл гэсэн долоон ангилалаар өрсөлдөж дүнгээ гаргав.

2-3-р ангийн төрөлд тэргүүн байрыг Лаборатори Мэргэд сургуулийн сурагч Б.Бат-Ирээдүй, 4-5-р ангийн  төрөлд тэргүүн байрыг Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Ё.Пүрэвжаргал, 6-7-р ангийн төрөлд тэргүүн байрт Лаборатори Мэргэд сургуулийн сурагч З.Дөлгөөн, 8-9-р ангийн төрөлд тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Ц.Биндэрцэцэг, 10-11-р ангийн төрөлд тэргүүн байрт Сант сумын ЕБС-ийн сурагч Л.Бүтэнбаяр, 12-р ангийн төрөлд тэргүүн байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч З.Мөнхжаргал нар тус тус эзэлсэн байна. Харин “Багшийн бүтээл”-ийн төрөлд тэргүүн байрт Лаборатори Мэргэд сургуулийн багш нарын баг, дэд байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш нарын баг, гутгаар байрт Уянга сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш нарын баг тус тус шалгарч амжилт үзүүллээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх