2020 оны 01 сарын 19
ӨВ НИЙГЭМ

“SCHOOL POLICE” ЭРГҮҮЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛҮҮ ӨРГӨТГӨХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Сурагчдын эцэг, эхэд байгууллагаас нь цалинтай чөлөө олгож, хүүхдээ аюулгүйн орчинд суралцахад гар, бие оролцдог байх шийдвэрийг 2016 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолоор баталсан. Тус шийдвэрийн хэрэгжилттэй ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар танилцлаа.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 44100 /давхардсан тоогоор/ эцэг, эх “School police” хөтөлбөрт хамрагдан үр хүүхдийнхээ сурдаг сургуулийн орчин тойронд эргүүлийн үйл ажиллагаа явуулсан байна.  

Хуралдаанаар хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай зарим асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, төрийн алба хаагч нарын оролцоо хангалтгүй, эргүүлүүдийн дохиур мод, хантааз, дэвтэр зэрэг нь шаардлага хангахааргүй болсон гэдгийг Цагдаагийн газраас мэдээлсэн юм. Төлөөлөгчдийн зүгээс эргүүлийн үйл ажиллагааг илүү өргөтгөж, замын хөдөлгөөнийг хянахаас гадна РС тоглоомын газар зэрэг хүүхэд олноор цугладаг газруудад хяналт тавьж байх үүрэг чиглэлийг өгөв.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх