2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

“САЯТАН БАГШ”-ААР 29 БАГШ ШАЛГАРЛАА

Дэлхийн багш нарын 25 дахь өдөр, Монголын багш нарын 53 дахь өдрөөр Өвөрхангай аймгийн 29 багш “Саятан багш”-аар шалгарч, тус бүр хоёр сая төгрөгийн эзэн боллоо.

Аймгийн ИТХ-аас 2016 оноос “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам” баталсан юм. Түүнчлэн тус журамд  нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд багш нараас гадна нийгмийн ажилтан, тодуур байрны багш нарыг урамшуулж байхаар шийдвэрлэсэн юм. Энэ жил уг журмын болзлыг хангасан 29 багш нь хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэв. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх