2019 оны 08 сарын 18
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Санхүүгийн зах зээл” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Монгол Улсад Санхүүгийн зохицуулалтын байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан орон нутагт зохицуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Тус өдөрлөгт аймагт үйл ажиллагаа явуулдаг Банк бус санхүүгийн байгууллага, Арилжааны даатгалын байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, Үнэт цаас, брокерийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд оролцлоо. 

Эх сурвалж: Uvurkhangai.mn

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх