2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

Өвөрхангайд жендерийн ялгааг арилгах хөтөлбөр хэрэгжинэ

Өвөрхангай аймагт “Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр” хэрэгжиж байна. Хөтөлбөрийг боловсруулахдаа тус аймаг дахь жендерийн нөхцөл байдлын судалгааг ИНБ-уудаар хийлгэж, олон талт төлөөллийг оролцуулсан 6 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх хэрэгцээ байгааг онцолсон юм.

Монгол Улсын хэмжээнд төр ба хувийн хэвшлийн байгууллагууд нь аливаа ажлын байранд нас, хүйс заадаг, ялгаварлан гадуурхдаг, төрийн захиргааны болон бусад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага зэрэг эрх зөрчигдсөн нийтлэг дүр төрх бий.

Тиймээс аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль болон жендертэй холбоотой бусад дүрэм журмыг хэрэгжүүлэхэд олон нийтэд зөв ойлголт, мэдлэг олгох хөтөлбөрийг батлаад байна.

Хөтөлбөрийг 2019-2021 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд иргэдийг аливаа үйл ажиллагаанд тэгш хамруулах, жендерийн асуудлаар чадваржсан мэргэжилтнүүдийг бэлтгэх, сайн туршлагыг судлах зэргээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Өвөрхангай /МОНЦАМЭ/.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх