2020 оны 02 сарын 18
ӨВ НИЙГЭМ

Өвөрхангай аймгийн нийт газар нутгийн 5.8 хувийг улсын тусгай хэрэгцээний газар эзэлж байна

Өвөрхангай аймаг нь Монгол улсын  төв  хэсэгт  Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудтай хиллэдэг. Газарзүйн байрлалаар далайн  түвшнээс 1813 метрт өргөгдсөн, 102 градус 47 минутын уртраг 46 градус 16 минутын өргөрөгт, хойноос  урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км үргэлжилнэ.

            Аймгийн нутаг дэвсгэрийг газрын нэгдмэл сангийн ангиллаар авч үзэхэд 2018 онд нийт нутгийн 90.5 хувийг хөдөө аж ахуйн газар, 5.8 хувийг улсын тусгай хэрэгцээний газар, 2.4 хувийг ойн сан бүхий газар, 0.1 хувийг усан сан бүхий газар, 0.7 хувийг хот тосгон бусад суурин газар, 0.4 хувийг зам шугам сүлжээний газар эзэлж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх