2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

“ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ”-ИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас “Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн дөрвөн бүлэг 22 зорилт 130 заалт бүхий төслийг боловсруулан ИТХ-д өргөн барилаа.

Аймгийн Засаг дарга хэлэхдээ “Ирэх онд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн бодлого, төлөвлөлтийг түлхүү хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг энэ салбарт зарцуулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан юм. Мөн ард иргэдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын анги дүүргэлтийг бууруулж, чанар хүртээмжид дэвшил гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч төсөв хөрөнгө зарцуулахаар энэхүү төсөлд тусгалаа” хэмээв.

Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, хуулийн хугацаанд батлан шийдвэрлэнэ гэдгийг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж мэдэгдлээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх