2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЭТ ISO 9001-2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн орчин нөхцөл, тусламж үйлчилгээний ажилтны харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор “Чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх төсөл”-ийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр зөвлөх байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгууллаа.  

 Чанарын стандартыг нэвтрүүлж орон нутагтаа нутагшуулах нь дан ганц ажлын хэсгийнхний асуудал биш БОЭТ-д ажилладаг 400 орчим эмч, ажилчдын хамтын оролцоо гэдгийг төслийн багийнхан онцолж байгаа юм. Одоогоос 5 жилийн өмнө энэхүү төвөөр жилдээ 70 орчим мянган хүн үйлчлүүлж байсан бол 2018 оноос 110 орчим мянган хүн үйлчлүүлж байна. Эдгээр иргэд хүндрэл чирэгдэлгүйгээр орон нутагтаа эрүүл мэндийн тусламж авахад чанарын удирдлагын стандарт чухал нөлөө үзүүлнэ.

Чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэх төслийн хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулан элдэв өвчлөлөөс өөрсдийгөө сэргийлэх боломжийг иргэдэд олгох юм байна. Энэ мэтчилэн олон ажлыг зургаан сар хугацаанд хэрэгжүүлэн шалгуулснаар батламжаа гардан авна. Мөн иргэдээс хамгийн их ирдэг гомдол болох чанар, үйлчилгээний соёл сайжирна хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх