2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2018 ОНЫ АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж, амжилт бүтээлээ үнэлүүлсэн 2018 оны "Өвөрхангай аймгийн аварга"-ууд тодорлоо. Аймгийн аваргуудын шагналыг нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд нар гардууллаа.

2018 оны аймгийн "Тэргүүний сум"-аар Баянгол, Хайрхандулаан, Арвайхээр, Хархорин, Есөнзүйл сумдын Засаг даргын Тамгын газар шалгарсан бол тэргүүний агентлагийн шагналыг аймгийн Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс хүртлээ.

2

Энэ онд аймгийн аварга ажилтан 8 тодорч, ажил хөдөлмөр, ур чадвар, хөдөлмөр бүтээлээ аймаг орон нутагтаа үнэлүүллээ. 2018 оны аймгийн аварга ажилтнаар шалгарсан БОЭТ-ийн их эмч Б.Жамъяанчүлтэм, сувилагч Ж.Дашмаа, Арвайхээр ТҮК-ний жолооч Ц.Зоригт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүх, татварын улсын ахлах байцаагч, С.Дашхорол, Баянтээг ХХК-ны оператор Ш.Лхагвадорж, Хархорин сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш А.Чанцалмаа, аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга Б.Бүрэнтөгс нарт нийт Өвөрхангайчуудынхаа өмнөөс баяр хүргэе.