2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “ХАНГАЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛҮҮД, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО

Монгол улсын эрчим хүчний хорооноос аймаг, орон нутгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран хуулиар олгогдсон эрх үүргийн талаар мэдээлэл хийн, аймгийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар орон нутгийн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор бүсчилсэн зөвлөгөөн зохион байгуулж байна. “Хангайн бүсийн эрчим хүчний зохицуулах зөвлөлүүд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг Арвайхээр хотноо 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хяналтын газар, Үнэ тариф, зах зээлийн газар, Эрчим хүчний хэмнэлтийн газар, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Өвөрхангай болон Архангай, Баянхонгор аймгийн зохицуулах зөвлөлийн гишүүд, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөлөл оролцсон юм.

Тэд “тусгай зөвшөөрөл”, “үнэ тариф”, “хяналт шалгалт”-ын зохицуулалтын чиглэлээр номын дуу сонсож, чадавхижуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг авахаас гадна туршлага солилцож, цаашдын чиг хандлагаа тодорхойллоо.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх