2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА АХИУЛСАН ДҮН ГАРЧЭЭ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018"-ын үр дүнг танилцууллаа.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцжээ.

Санал асуулгын түүвэр судалгаанд Монгол Улсын 21 аймгийн бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Түүврийн хэмжээг энгийн санамсаргүй, буцалтгүй түүврийн аргаар тодорхойлж, аймаг бүрээс дунджаар 50 удирдах ажилтан, нийт 1050 аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор түүвэр судалгааг явуулсан байна. Санал асуулга нь нийт 74 хаалттай асуулт, нэг нээлттэй асуултаас бүрдсэнийг дурдлаа. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг 2018 оны дүнгээр аймгуудаар харвал:

Орхон-100 оноо

Дархан-Уул-96.68

Өмнөговь-94.82

Дорноговь-84.88

Говьсүмбэр-84.65

Дорнод-84.00

Сэлэнгэ-79.44

Сүхбаатар-79.30

Өвөрхангай-77.89

Төв-77.77

Увс-75.88

Баян-Өлгий-75.64

Хэнтий-71.55

Хөвсгөл-57.68

Баянхонгор-55.42

Ховд-54.55

Завхан-54.22

Булган-45.26

Дундговь-44.17

Говь-Алтай-43.98

Архангай-37.88

2018 онд хамгийн их өөрчлөлт, ахиц гаргасан аймгууд Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, хамгийн их буурснаар Булган, Архангай, Хөвсгөл аймгууд гарсан байна. Тайланг гаргахад “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр” болон “Азийн сан” жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх