2019 оны 08 сарын 19
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ КИНО ТЕАТРТАЙ БОЛЛОО

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соёлын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Арвайхээр суманд кино театр шинээр байгуулах тухай зорилт тусгасан. Тус зорилтын биелэлийг хангаж “Орхон” кино театр ашиглалтад өнөөдөр\2019.05.30\ орж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Дуу, дүрсний өндөр чанартай, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн, 180 хүний суудалтай тус кино театрыг байгуулахад орон нутгийн төсвөөс 300.0 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан юм. АНУ-ын GPS системээр бүрэн тоноглож, Германы үйлдвэрийн микрофон суурилуулсан, Dolby atmos технологийн дуугаралттай, 2К нягтралттай дүрс гаргах, 20 мянган цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай, 3D  кино гаргах мөнгөлөг дэлгэцтэй гээд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн мэргэжлийн кино театр бусад аймгуудаас анх удаа манай аймагт байгуулагдаж байгаараа онцлог юм.  

Хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа соёлтой, үр ашигтай өнгөрүүлэх тав тухтай орчинг бий болгож буй тус кино театрт Улаанбаатар хотод нээлтээ хийж буй гадаад, дотоодын шилдэг кинонуудыг оюуны өмчийн хамгаалалттайгаар гаргах юм.  



1 сэтгэгдэл байна

  • Woowldaa

Сэтгэгдэл үлдээх