2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БНХАУ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймаг БНХАУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны уулзалтын үеэр аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс БНХАУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд хэд хэдэн санал хүргүүллээ.

Тодруулбал аймгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэлх 500 орчим км авто замыг сайжруулан жуулчдын зорчих боломжийг нээх, аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумын Төвхөн хийд, Орхоны хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудын замыг сайжруулахад анхаарал хандуулан хамтран ажиллах, аймгийн махны үйлдвэрийн махыг экспортод гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой саналуудыг тавилаа.

Өвөрхангай аймгийн эдийн засгийн 60 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх  нэн шаардлага байгаа юм. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлснээр жуулчдын тоо нэмэгдэж, үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн төдийгүй аймаг орон нутгийн эдийн засаг сайжирна хэмээн удирдлагуудын зүгээс үзэж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх