2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

НОМЫН САНЧИД УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЛӨӨ

Аймгийн БСУГ-аас Соёлын төвийн эрхлэгч болон номын санч, мэдээллийн ажилтан зэрэг 40 хүний дунд “Ур чадварын уралдаан”-ыг зохион байгууллаа.

Тэд байгууллагынхаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан илтгэл хэлбэрээр хамгаалах, төрийн албаны шинэчилсэн найруулга, бичиг хэргийн стандарт, албан хэрэг төлөвлөлт боловсруулах ур чадвараараа өрсөлдөж, тэргүүн байрыг Хужирт сумын Соёлын төвийн эрхлэгч О.Долгормаа, дэд байрт Есөнзүйл сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн, гутгаар байрыг Зүүнбаян-Улаан сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Оюунгэрэл нар эзэллээ.

Уралдааны үеэр номын санчид “Нийгэм дэх номын сангийн үүрэг, оролцоо” сэдвээр эсээ бичиж, номын сангийн стандарт, ном зүйн бичилтээр туршлага хуваалцлаа.

Соёл, урлагийн байгууллагын ажилтнуудын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхжуулах, мэдлэг, боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор тус уралдааныг жил бүр зохион байгуулахаар болов.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх