2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

НИЙТИЙН СОНСГОЛЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2015 онд УИХ-аас “Нийтийн сонсголын тухай” хуулийг батлан 2016 оны эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.  Тус хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийтийн сонсголыг аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулж байна.

Нийтийн сонсгол нь хуульд зааснаар хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлүүдтэй. Энэ удаагийн Нийтийн сонсголыг 2018 онд аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын хэрэгжилттэй холбогдуулан зохион байгуулж байна.    

Нийтийн сонсгол хийхтэй холбогдуулан сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарыг сургалтанд хамруулж байгаа ба Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн, докторант Ч.Сосормаа нар Нийтийн сонсголд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар мэдлэг, мэдээлэл өглөө.
            Аймгийн ИТХ-аас тус үйл ажиллагааг “Чадваржсан иргэн - Тогтвортой амьжиргаа” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх