2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчийн өдрийг угтан аймгийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “Инээмсэглэл Эерэг хандлага” уриан дор "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" аяныг зохион байгуулж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд сувилагчдын оролцоог нэмэгдүүлж, иргэдэд эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилготой тус аяны хүрээнд сувилагчид айл өрхүүдээр зочилж, зөвлөгөө мэдээлэл өгч, гэрийн сувилахуйг хүргэж байна. Мөн ажлын байр, онол, дадлагад үндэслэсэн эрүүл мэндийн зөвлөгөөг боловсруулж, цахим хуудсуудаар дамжуулан олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.

“Эерэг хандлага Эелдэг харилцаа” уриатайгаар 200 гаруй залуу эмч, сувилагч нарын чуулга уулзалтыг зохион байгуулж,  Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд аймгийн төв хаалга, дэлгэрэх булаг, онгийн голын орчмын хогийг цэвэрлэж, аргал түүж, хоёрдогч түүхий эдийг цуглуулан худалдаалж, олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй болон асаргааны хүнтэй 20 гэр бүлд эд материалын болон мөнгөн тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь төлөх зэргээр нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх