2019 оны 09 сарын 17
ӨВ УЛС ТӨР

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ БАТЛАХ БҮРЭН ЭРХТЭЙ БОЛЛОО

Үндсэн хуулийн өөрчлөлтийн Хоёр дахь хэлэлцүүлгийн онцлог нь УИХ-ын гишүүдийн ирц өндөр байдаг. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүний саналаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 зүйл, 150 зарчмын зөрүүтэй саналыг УИХ-д оруулсан. Үүнээс 34 зүйл нь хоёр дахь хэлэлцүүлгээс дэмжигдсэн байна. Хуулийн дагуу өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн.

Монгол Улс 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх удаа улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах Ард нийтийн санал асуулга явуулж байсан. Одоо явуулах санал асуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ард нийтийн санал авах тухай хуулийн дагуу иргэд сонгогчид саналаа өгөх бүрэн эрхтэй болж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх