2019 оны 08 сарын 18
ӨВӨРХАНГАЙН БАХАРХАЛ

Монгол Улсын Гавьяат Багш Ш.Сүхбатыг хүлээн авч хүдэтгэл үзүүллээ

Арвайхээр сумын нэгдүгээр сургуулиас гавьяаныхаа амралтад гарсан ахмад багш Шоовдрын Сүхбат шороон гахай жилийн босгон дээр Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Тэрбээр олон арван эмч, химич, химийн багш  нарыг бэлтгэснээс гадна 8 дугаар ангийг найман удаа, 10 дугаар ангийг арван хоёр удаа төгсгөж байжээ.



Боловсрол, соёл, урлагийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд шинэхэн гавьяат багшдаа хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. Тэрбээр үнэтэй зөвлөгөө, сургамжаа хайрлан, хариуцсан ажилдаа ямар ч үед хариуцлагатай ханддаг байхыг захисан юм.

Дашрамд сонирхуулахад: 2016 оноос химийн хичээлийн төрөлжсөн олимпиадыг түүний нэрэмжит болгон, үе үеийн төгсөгч шавь нартай нь  хамтран амжилттай зохион байгуулж байна.