2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 95 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой энэ өдөр тохиойж байна.

Одоогоос 95 жилийн өмнө буюу 1924 оны энэ өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжилгат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.

 Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн байдаг. Тиймээс энэхүү түүхт өдрийг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой юм.  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх