2019 оны 08 сарын 19
ӨВ НИЙГЭМ

Монгол хэл бичгийн шалгалтын дүн 4 дүгээр сарын 1-ний өдөр гарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Шалгалт зохион байгуулах тухай” А/42 дугаар тушаалаар монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоож, монгол хэл бичгийн шалгалтыг 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 2 удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Эхний удаагийн монгол хэл бичгийн шалгалтыг 3 дугаар сарын 23-ны өдөр Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус шалгалтад 790 шалгуулагч орохоор бүртгүүлснээс 769 шалгуулагч шалгалтад хамрагдсан байна. Тус шалгалтын дүн 4 дүгээр сарын 1-ний өдөр Боловсролын үнэлгээний цахим хуудаст гарах бөгөөд шалгалтад хамрагдагчид өөрийн бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан дүнгээ харах боломжтой юм. 

Харин тус шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй, эхний шалгалтад хангалтгүй буюу 400-аас доош оноо авсан шалгуулагчид 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах дараагийн шалгалтад хамрагдах боломжтой юм. 4-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаар зохион байгуулагдана.

эх сурвалж: uvurkhangai.mn

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх