2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

МОД БУТНЫ ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 3 ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

"Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн Ажлын хороо, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнөөдөр "Бүх нийтээр мод тарих өдөр", Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагааг Аюуш баатрын талбайд зохион байгууллаа. 

Үзэсгэлэн худалдаагаар Улиас, Хайлаас, Шархуайс, Бургас, Шинэс, Гацуур, Нарс, Цэнхэр гацуур, Чацаргана, Монос, Үхрийн нүд, Бөөрөлзгөнө, Далан хальс, Тэийн шээг, Гүзээлзгэнэ, Нохойн хошуу, Голт бор, Гүйлс, Саваа бургас зэрэг 20 гаруй нэр төрлийн тарьц суулгацыг иргэд, аж ахуй нэгжид нийлүүлэх юм.Тус үзэсгэлэн худалдаа 2019 оны тавдугаар сарын 4-6 өдрүүдэд үргэлжилнэ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх