2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

“МИНИЙ МӨРӨӨДӨЛ ХУУЛЬ САХИУЛАХЫН БАЙГУУЛЛАГА” УУЛЗАЛТ БОЛОВ

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас түүхт 80 жилийн ойн хүрээндээ хууль сахиулахын байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Арвайхээр сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийн ахлах ангийн сурагчид аймгийн ШШГГ, Прокурорын газар, Цагдаагийн газрын төлөөллүүд оролцсон юм.  

Сурагчид аймгийн хууль хяналтын байгууллагын конторын байраар орж үйл ажиллаагаатай танилцаж, алба хаагчдаас мэргэжилээ хэрхэн сонгосон түүх, онцлог бахархалтай болон бэрхшээлтэй зүйлийн талаар сонирхон асууж байсан нь чин сэтгэлийн халуун дулаан яриа өрнүүлсэн уулзалт боллоо

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх