2019 оны 08 сарын 19
ӨВ НИЙГЭМ

“МИНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ҮЙЛДЛЭЭС” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГ, ШҮЛГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн ойлголт, хор уршиг, үр дагаварын талаар хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, оролцоог хангах, хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЖИЛ БҮР уламжлал болгон зохион байгуулагддаг гар зураг, эссэ бичлэг, шүлгийн уралдаан 4 дэх жилдээ амжилттай боллоо.

 

Энэ удаад Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн хүрээнд “Уураа тэвчих нэг хором-Ухаалаг амьдралын зам” сэдвийн дор удирдамжийн дагуу зохион байгуулж дүнгээ гаргалаа.

 

Уралдаанд Өвөрхангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 16 сургуулийн 116 бүлгийн 1314 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна.

4дэхь жилдээ зохион байгуулагдаж буй уралдаанд сурагчдын хамрагдалт өмнөх оноос 2 дахин өссөн нь хүүхэд бүр уур бухимдлыг нэг хором тэвчих, бусдын бие, эрх чөлөөг хүндэтгэх сэтгэлгээг өөртөө болон үеийн найзууддаа уриалан өөрсдийн үзэл санаагаа бүтээлдээ шингээж ирүүлсэн нь харагдаж байлаа.

Уралдаанд маш идэвхтэй оролцсон нийт хүүхэд багачууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

Хархорин сумын ерөнхий боловсролын 2-р сургуулиас 19 бүлгийн 297 сурагчийг хамруулсан тул “Хамгийн санаачлагатай-Сургууль”-аар ангиараа эссэ бичсэн Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 7г ангийг “Хамгийн идэвхитэй-Анги”-аар шалгаруулсан юм.

Шагналыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт Өвөрхангай аймгийн “АЮУШ БААТАРЫН ТАЛБАЙ”-д гардуулан өгнө. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх